Орон нутгийн залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ
Орон нутаг
Сургалт
Нетворкинг

Орон нутгийн залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ

Арга хэмжээний тухай

"Startup Mongolia" ТББ нь орон нутгийн залуучуудын гарааны бизнесийг дэмжих, тэднийг экосистемд татан оролцуулах зорилгоор Дархан-Уул аймагт нэг өдрийн эрчимжүүлсэн сургалт, нетворкинг арга хэмжээг зохион байгуулж байна.

Хэнд зориулагдсан бэ?

  • Өөрийн гэсэн бизнес санаатай, түүнийгээ хэрхэн эхлүүлэхээ мэдэхгүй байгаа залуучууд
  • Орон нутагтаа бизнесээ эхлүүлсэн ч дараагийн шатанд гаргахад туслалцаа хэрэгтэй байгаа үүсгэн байгуулагчид
  • Стартап экосистем, инновацийн талаар сонирхдог хэн бүхэн

Хөтөлбөр

  • 10:00 - 11:00: Нээлт ба "Lean Startup" аргачлалын танилцуулга
  • 11:00 - 12:30: "Business Model Canvas" сургалт, воркшоп
  • 12:30 - 13:30: Үдийн хоол ба Нетворкинг
  • 13:30 - 15:00: Pitching буюу бизнес санаагаа хэрхэн танилцуулах вэ? сургалт
  • 15:00 - 16:30: Орон нутгаас төрөн гарсан амжилттай стартапуудын туршлага хуваалцах хэлэлцүүлэг
  • 16:30 - 17:00: Хаалт

Энэхүү арга хэмжээ нь үнэ төлбөргүй бөгөөд суудлын тоо хязгаартай тул та бүхэн яараарай!