Article

Startup Weekend нь

Дэлхийн 115 орны 556 хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээ юм. Тус арга хэмжээний зорилго нь орон орны бизнес эрхлэгч залуучуудын шинэ санаа, санаачлагыг амжилттай бизнес болгон хувиргах, хөрөнгө оруулагчдыг өндөр өгөөжтэй бизнес төслүүдтэй уулзуулахад оршдог. 

Стартап Монгол нь 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 54 цагийн турш үргэлжлэх уг арга хэмжээнд оролцогчид 60 секундэд багтаан өөрийн санааг танилцуулж, шилдэг санаа тус бүрээр багт хуваагдан бизнес төлөвлөгөөгөө боловсруулж, шилдэг бизнес төслүүд хурдасгуур хөтөлбөрт хамрагдах эрхээ авдаг хөтөлбөр юм. 

Startup Weekend-ээс оролцогчид бизнес санаагаа хөгжүүлэх, бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, баг бүрдүүлэх, хөрөнгө босгох гэх мэт бизнес эрхлэлт, Энтрэпренершипийн маш чухал туршлагуудыг олж авдаг бөгөөд эцсийн бүтээгдэхүүн гарч, хөрөнгө оруулалт хийгдэх тохиолдолд ч бас байдаг.  

Давуу тал:

Залуучуудыг бизнес эрхлэх, бүтээлч сэтгэхгүйтэй болгох, сурган хүмүүжүүлэх, онолоор эзэмшсэн мэргэжилээ практикт турших, өөрийгөө илэрхийлэх, санаа, бараагаа борлуулах, төлөвлөх, амжилтын төлөө тэмцэх зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ юм.  

721 views
cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail