Санхүүжүүлэгч байгууллага: Дэлхийн банк
Хэрэгжүүлэгч байгууллага: Стартап Монгол ТББ
Хэрэгжүүлсэн он: 2020
- “Инновацийг дэмжих хөтөлбөр” нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг инноваци, дэвшилтэт гарааны бизнесийн аргачлал ашиглан иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх шинэлэг, уламжлалт бус шийдлүүдийг илрүүлж, санхүүжилт олгох бүтээлч хөтөлбөр юм.
- Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийн нэгдсэн дата мэдээллийн сан болох Startupbase.mn платформыг хөгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд уг платформд дараах хэсгүүдийг багтаасан болно:
- Нэгдсэн мэдээллийн сан;
- Гарааны бизнестэй холбоотой арга хэмжээний мэдээлэл;
- Энтрепренершип болон гарааны бизнесийн талаар ноу-хау зөвөлгөө мэдээлэл;
- Цаг үеийн мэдээ мэдээлэл;
- Төлбөртэй ба төлбөргүй онлайн видео хичээл;