Article

Нийслэлийн 1050 байгууллага цахимаар албан бичиг хүлээн авна

Khangal Systems стартап компани өнгөрсөн оноос олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Smart Office” программыг хөгжүүлэн ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон түүний харьяа 1050 байгууллага  “Smart Office” системийг хэрэглэж, цахимаар албан бичиг солилцох боломжтой боллоо. 

“Смарт оффис” системийг ашиглахын тулд аж ахуйн нэгжүүд Тоон гарын үсгийн гэрчилгээ олгогч байгууллагаас гэрчилгээ авсан байх шаардлагатай бөгөөд https://smartoffice.mn эсвэл нийслэлийн http://ulaanbaatar.mn/ цахим хуудасны “Албан бичиг” хэсэгт бүртгүүлэх ёстой. Системийг ашиглахад нэг аж ахуйн нэгж албан бичгийн нэг эрх эзэмших, албан бичиг зөвхөн pdf өргөтгөлтэй байх, дамжуулах файл дээрээ зөвхөн нэг л тоон гарын үсэг зурж баталгаажуулсан байх, зар сурталчилгаа явуулахыг хориглох  журамтай юм.

Дашрамд сонирхуулахад, Khangal Systems цахим СӨХ, конторын үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд Smart Mongol апп-ыг хөгжүүлж байна.

809 views
cool good eh love2 cute confused notgood numb disgusting fail